Даваа гарагт Турк улсад хүчтэй газар хөдлөсөн. Энэ газар хөдлөлт хөрш зэргэлдээ Сири улсад ч мэдрэгдэж, ноцтой хохирол учруулсан талаар орон нутгийн эрх баригчдаас авсан мэдээлэлтэйгээр AFP агентлаг мэдээлжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас Туркэд 76 хүн амиа алдаж, 440 гаруй хүн бэртэж гэмтсэн бол Сирид амиа алдсан хүний тоо 100 болон нэмэгдэж, 200 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Туркийн Кахраманмараш мужид газар хөдлөлтийн дараа 32 чичирхийлэлт мэдэгдсэн бөгөөд Малатья мужид гэхэд 130 барилга нурсан байна. Туркийн Агаарын цэргийн хүчин газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад оролцохын тулд тээврийн онгоцуудаа гаргажээ.
Сири улсад газар хөдлөлтийн улмаас төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон, Алеппо хотын орчимд хэд хэдэн барилга газар хөдлөлтийн улмаас нурсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |