Ирэх сараас эхлэн Оростой залгаа хил дээр цахимаар мэдээлэл дамжуулах тор татаж эхэлнэ гэж Польшийн Хилийн хамгаалалтын албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Анна Михальксая мэдэгдсэнийг Dziennik Polski сонин дамжуулжээ.
"Калининград мужтай залгаа хил дээр цахимаар мэдээлэл дамжуулах тор татах ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ систем хуурай замын 200 км орчим хил дээр ажиллана" гэж Михальская мэдэгдсэн байна.
Энэ тор нь дамжуулагч, камер бүхий систем байх бөгөөд үүний ачаар хоногийн 24 цагт хилийг тасралтгүй ажиглах боломжтой аж. Цахим мэдээлэл дамжуулах тор татсанаар хилчид хилийн шугаман дээр очих шаардлагагүй, гагцхүү хилийн албаны штабаасаа хилийн нөхцөл байдалд хяналт тавих боломжтой гэнэ. Мэдээлэл дамжуулах систем нь мал амьтан хүрсэн үед биш харин чухамхүү хүн хилээр нэвтрэхийг завдсан үед хилчид рүү мэдээлэл илгээдэг байх тохируулгатай аж.
Өмнө нь, 2022 оны 11 дүгээр сард Польшийн хилчдийн хүсэлтээр тус улсын цэргийнхэн Польш-Оросын хил дээр түр хугацаанд ашиглах өргөст тор татаж байлаа. Хэдийгээр ийнхүү хил дээр нэмэлт байдлаар саад тавьж байгаа ч Орос, Польшийн хил тайван байгаа гэж Польшийн тал мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |