Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Ч.Батзориг: Ирэх сарын 1-ээс бүх машинд ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ наана
2023-02-06

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд цахим гэрчилгээ олгохоор болсон. Цахим гэрчилгээ олгох болон бэлтгэл ажил, RFID технологи, замын түгжрэлийн эсрэг хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлын талаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг мэдээлэл хийж байна. 

 

 

Тэрбээр "Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд замын хөдөлгөөний удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэх бүлэг ажил байгаа. Энэ ажлын хүрээнд радио давтамжийн үелзлэлийг ашиглаж байгаа RFID технологи буюу уншигчдаа зориулсан TAG буюу тээврийн хэрэгслийг цахимжуулж байгаа. 


Өнөөдөр Улаанбаатар хотод 650 гаруй машин байна. Үүнээс өдөр тутам хөдөлгөөнд оролцдог 400-500 автомашин байгаа. Эдгээр автомашинуудыг бүртгэх, хөдөлгөөн зохицуулалтын ухаалаг систем бий болгох хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 161 байршилд уншигч байршуулсан. Уншигч байршуулж, үүнд уншуулах ТAG буюу тээврийн хэрэгслийг цахимжуулна. 

 

Машины зорчилтын хөдөлгөөн болон төлбөр тооцоог цахимжуулах систем бий болсноор нийтийн тээврийн төлбөр тооцоо болон нийслэлд зорчиж байгаа бүх автомашины хөдөлгөөнийг цахимжуулах нөхцөл бүрдэнэ. Энэ систем нэвтрүүлснээр төлбөр тооцооны уян хатан нөхцлийг бий болгоно. Тодруулбал, татвар болон төлбөрийг тодорхой хугацаанд төлж, төлснийхөө дараа тодорхой хөнгөлөлт эдэлнэ. Хэрэв заасан хугацаанд татвар төлбөрөө төлөхгүй бол алданги тооцох ОУ-ын жишгийг мөрдүүлнэ. Цахим гэрчилгээг тээврийн хэрэгслүүдэд ирэх сарын 1-ээс улс даяар наах ажлыг зохион байгуулна" гэлээ.

 

Цахим гэрчилгээ НААЛГАСНААР иргэн хууль зөрчихгүй байх талаарх мэдээллийг өгөх юм. Тухайлбал, өнөөдөр таны машины дугаарын хязгаарлалтай өдөр, оношилгоонд орох хугацаа тэдэн хүртэл, татвар хураамжаа цагтаа төлөөрэй, таны хөдөлгөөнд оролцох зам засвартай байна гэх мэт мэдээллүүдийг иргэнд боловсруулж өгөх давуу талтай.  Тээврийн хэрэгсэл дээр наах ЧИП-тэй холбоотой түр журам гарах юм. Иргэн энэ чипийг авахдаа ТӨЛБӨР төлөхгүй. 

 

Энэхүү цогц арга хэмжээнд 13 ТЭРБУМ төгрөг зарцуулна. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
ГАНАА:
Ямарч үр дүнгүй ажил шүү
2023-08-10
үнэнн мангар лай гай бэ ? чамайг тагнаж чагнаж яадгийм , хэнд ч хэрэггүй хүн хогоо... бүр сонсох төхөөрөмжтэй хятадад мэдээлэл дамжуулна ч гэх шиг . худал мэдээлэл гүжирдлэгээ зогсоо . балай минь ..
2023-08-09
дэмийрэх ээ болчих , чам шиг дуракийн тагнан мөрдөх үү , малнаас дор сэтгэхүйтэй хүн мал юм даа , дэлхийн ихэнх оронд ашиглаж буй жолооч нарт үнэн хэрэгцээт мэдээлэл хангах зорилгод ашигалдаг , худал цуу бүү дэлгэ ,
2023-08-09
Уншигч:
Тагнах, байршил хөдөлгөөний чиглэл тогтоох, шаардлагатай бол сонсох, бүүр цаашилбал нэг машины эргэн тойронд байгаа хүн машиныг ч тагнах хэрэгсэл. Хятад төхөөрөмж гэсэн, бүх мэдээлэл урд зүгт нэгтгэгдэнэ.
2023-02-07
үнэнн мангар лай гай бэ ? чамайг тагнаж чагнаж яадгийм , хэнд ч хэрэггүй хүн хогоо... бүр сонсох төхөөрөмжтэй хятадад мэдээлэл дамжуулна ч гэх шиг . худал мэдээлэл гүжирдлэгээ зогсоо . балай минь ..
дэмийрэх ээ болчих , чам шиг дуракийн тагнан мөрдөх үү , малнаас дор сэтгэхүйтэй хүн мал юм даа , дэлхийн ихэнх оронд ашиглаж буй жолооч нарт үнэн хэрэгцээт мэдээлэл хангах зорилгод ашигалдаг , худал цуу бүү дэлгэ ,
УБ хотод 650 гаруй машин бн?
2023-02-06