Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Хөгжлийн банкны захирлаар ажилласан Н.Мөнхсүх 61 сая төгрөгийн тэтгэмж авчээ
2023-02-06

Хөгжлийн банк 2020 онд ажлаас чөлөөлөгдсөн 14 хүнд 192 сая төгрөгийн тэтгэмж олгожээ. Тэтгэмж авсан хүмүүс дотор тухайн үед Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхсүх байгаа бөгөөд тэрбээр 61 сая төгрөгийн тэтгэмж авсан байна. Энэ талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр гэрчээс тодрууллаа.

 

 

Б.Энхбаяр: Та 61 сая төгрөгийн тэтгэмж авсан уу?

 

Гэрч Н.Мөнхсүх: Хөдөлмөрийн гэрээний дагуу ТУЗ-өөс шийдвэр гаргаж, тэтгэмж олгосон.

 

Б.Энхбаяр: Энэ чөлөөлөгдсөн хүмүүст ямар үндэслэлээр тэтгэмж өгсөн вэ?

 

Гэрч Н.Мөнхсүх: Намайг очиход Хөгжлийн банк 144 хүний орон тоотой байсан. Бүтцийн өөрчлөлт хийгээд 140 хүний орон тоотой болгосон. Бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан хүмүүст хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэмж олгогдсон.

 

Б.Энхбаяр: Та Хөгжлийн банкны удирдлагаар хэдээс хэдэн онд ажилласан вэ?

 

Гэрч Н.Мөнхсүх: 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл

 

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны захирлаас өмнө ямар албан тушаал хашиж байсан вэ? Одоо хаана ажилладаг вэ?

 

Гэрч Н.Мөнхсүх: Сангийн яамны Төрийн сангийн газарт ажиллаж байсан. Одоо Төрийн сангийн газарт ажиллаж байгаа.  

 

Б.Энхбаяр: Таныг хэн Хөгжлийн банкны захирлаар томилсон вэ?

 

Гэрч Н.Мөнхсүх: Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Сангийн яам байсантай холбоотойгоор Сангийн яамны сайд, ТНБД, газрын дарга санал болгож, томилсон.

 

Засгийн газрын тогтоолыг зөрчсөн Хөгжлийн банкны энэхүү шийдвэрт Үндэсний аудитын газраас зөрчлийг арилгах тухай акт тавьсан бөгөөд тухайн акт өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. 

Shuud.mn
Сонин хачин
PIZDA BI KHAGAS JIL AJILLYA , PIZDANUUD NADAD 10 UGUKH UU ,
2023-02-07
PIZDA BI KHAGAS JIL AJILLYA , PIZDANUUD NADAD 10 UGUKH UU ,
2023-02-07
Зочин:
Ийм л хувалзнууд монголын төрд ажиллаж улс орныг сөхрүүлж байна
2023-02-06