Колумбын агаарын орон зайд хаанахынх нь үл мэдэгдэх агаарын бөмбөлөг орж ирсэн гэж тус улсын Агаарын цэргийн хүчин мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, агаарын бөмбөлөг хойд зүгээс орж иржээ. Энэ бөмбөлөг 17 000 орчим метрийн өндөрт цагт 50 км цагийн хурдтайгаар нисэж явсан аж. Колумбын агаарын цэргийн хүчин энэ бөмбөлөг улсын агаарын орон зайг орхих хүртэл ажигласан байна.
"Агаарын бөмбөлөг нь үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулахгүй гэдэг нь тогтоогдсон" хэмээн Колумбын Агаарын цэргийн хүчин мэдэгджээ.
Үүнтэй ижил төстэй үйл явдал АНУ-д болсон юм. Тус улсад өнгөрсөн долоо хоногт агаарын бөмбөлөг нисэж явааг илрүүлсэн бөгөөд үүнийг Хятадын тагнуулын бөмбөлөг хэмээн үзэж байв. Хятадын талаас энэ нь цаг уур судлалынх хэмээн мэдэгдсэн ч хоёрдугаар сарын дөрөвний өдөр Америкийн Агаарын цэргийн хүчин энэ бөмбөлгийг устгажээ.
АНУ агаарын бөмбөлгийг нь устгасантай холбоотойгоор Хятад эсэргүүцэл илэрхийлэв
Г.Бямбасүрэн
Уншиж байна |