Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол үргэлжилж байна.
Хөгжлийн банк анх байгуулагдсан цагаас хойших 12 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагуудаас хийсэн шалгалт, аудитын хураангуйг танилцууллаа. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гэрчүүдээс асуулт асууж байна. Энэ асуудалтай холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр тэргүүтэй 28 гэрч дуудагджээ.
Түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар: Хөгжлийн банкны 2016 оны хяналт шалгалтын материалыг яагаад дарагдуулав, нуун дарагдуулсан уу? 703 тэрбум төгрөгийн зөрчлийн талаар ямар арга хэмжээ авагдсан вэ?
Гэрч Б.Энхбаяр: Миний хувьд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ХЗДХ-ийн дэд сайдаар томилогдож, 08 дугаар сарын 10-ны өдөр Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Шалгалт 16-17 хоногт үргэлжилж, 21 хоногт багтаан Засгийн газарт дүнгээ танилцуулсан. Энэ шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан. Хөгжлийн банк дампуурсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ байдал нь манай улс ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт ороход саад учруулж болзошгүй байна гэсэн үндэслэлээр Засгийн газарт хаалттай танилцуулагдсан. Засгийн газар хаалттай танилцсан учраас нууцын тамга дарагдаж, олон нийтэд мэдээлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
1.3 тэрбум төгрөгийн зөрчлийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн ч одоо хүртэл арга хэмжээ авч, хариуцлага хүлээсэн хүн байхгүй.
Уншиж байна |