Барууны орнууд Оросын орлогын гол эх үүсвэр болсон газрын тосны экспортод хориг хориг тавьжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, газрын тосны бүтээгдэхүүнд бензин, мазут, солярк болон бусад бүтээгдэхүүнд хамаарах юм байна.
ОХУ-аас Европ руу газрын тосны бүтээгдэхүүн импортлохыг зогсоох шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан ч нийлүүлэлтийг орлох зах зээлийг хайж байсны улмаас одоо л шийдвэр хүчин төгөлдөр болж байгаа аж. Хэвлэлүүдийн мэдээлснээр, ЕХ Оросын оронд АНу, Ойрх Дорнодын орнуудаас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахаар болсон байна.
Хоригт гуравдагч орнууд руу хийх нийлүүлэлт хамаарахгүй тул Оросын экспорт эрс унаж, газрын тосны үнэ огцом нэмэгдэнэ гэж хүлээх хэрэггүй хэмээн шинжээчид үзэж байна. Гэхдээ энэ хориг нь Оросын түүхий эдийн үнэ болон Украины түрэмгийллийг санхүүжүүлэх төсөвт орох орлогыг бууруулна гэж барууны орнууд найдаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |