Монголын бөө нар Буриадын Мухар шивэрийн аймагт очиж, Донбасс дахь Оросын цэргүүдийн ялалтын төлөө мөргөл үйлдсэн талаар "Московский Комсомолец" сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын гуравны өдөр Мэргэдийн цайз хэмээх газрын ойролцоо болсон байна.
"Боржигин удмын бөө нар ирсэн. Тэд бүгд тэнгэр шүтлэгтэй хүмүүс. Зан үйл үйлдэх өдрөө тооцоолоод, бидэн дээр ирсэн. Эхлээд Хүнүүчүүдийн хотоор зочилж, дараа нь Мухар шивэрийн аймагт очин, Мэргэдийн цайзын ойролцоох ууланд зан үйлээ үйлдсэн. Тэд дайны тэнгэрээс тусламж хүсэн манай дайчдын ялалтын төлөө залбирч, нүүдэлчдийн тугны зан үйл үйлдсэн" хэмээн Хүннү сангийн тэргүүн Олег Булутов өгүүлжээ.
Буриадын Тункин аймгийн захиргааны Телеграмм дахь хуудсанд, Монгол бөө нар барууны 55 цагаан тэнгэр, зүүний 44 харын тэнгэр дуудаж, Буриадын дайчид Украин дахь "чөтгөр шулмасыг дарах"-д замыг нь нээж өгөхийг гуйсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |