Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Нафтали Беннет: Зеленскийг хөнөөхгүй гэж Путин амласан
2023-02-06

Израилийн Ерөнхий сайд асан Нафтали Беннет Орос, Украины сөргөлдөөний талаар ярилцлага өгснөө Юүтүб дэх сувагтаа нийтлэжээ. Энэ ярилцлагадаа тэрбээр Путин ямар амлалт өгсөн, сөргөлдөөнийг зохицуулахаар ямар хувилбар яригдаж байсан талаар өгүүлсэн байна. 

 

Беннетийн өгүүлснээр, Владимир Путинтэй уулзах үеэр тэрбээр Украины Ерөнхийлөгч Зеленскийг хөнөөхгүй гэж амласан гэнэ. Харин энэ мэдэгдлийн дараа Украины эрх баригчид Оросын тэргүүн байнга л хэлсэн ярьснаа зөрчдөг тул түүний амлалтад итгэх хэрэггүй хэмээн уриалжээ. 

 

Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын тавны өдөр Израилийн Ерөнхий сайд Москвад айлчилж, Путинтэй гурван цаг уулзаж байв. Энэ бол ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш Оросын тэргүүн гадаадын төрийн тэргүүнтэй уулзсан анхны тохиолдол байв. 

 

"Юу болоод байгаа юм бэ? Та Зеленскийг хөнөөх гэж байгаа юм уу? гэж би асусан. Харин тэр "Би Зеленскийг хөнөөхгүй" гэсэн. "Зеленскийг та хөнөөхгүй гэж надад амлаж байгаа гэдгийг би сайтар ойлгох хэрэгтэй байна" гэхэд минь тэр "Би Зеленскийг алах гээгүй байна" гэж хариулсан" хэмээн Юүтүбд байршуулсан ярилцлагдаа Беннет өгүүлжээ.

 

Беннетийн ярьснаар, Москвагийн нисэх буудал орох замдаа тэрбээр Зеленский рүү утсаар ярьж,  Путиний амлалтын талаар хэлсэн гэнэ.

 

"Би дөнгөж сая Оросын Ерөнхийлөгчтэй уулзаад гарч ирлээ, тэр таныг алахгүй" гэхэд Зеленский "Нээрээ юу?" гэсэн би "100 хувь, тэр таныг хөнөөхгүй" гэж хариулсан" хэмээжээ.

 

Зеленскийг хөнөөх оролдлого

 

Украины эрх баригчид болон Зеленский өөрөө ч амь насанд нь халдах оролдлого гарсан талаар удаа дараа мэдэгдэж байв. 2022 оны гуравдугаар сард Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк Зеленскийн амь насанд халдах 10 гаруй оролдлогыг таслан зогсоосон хэмээн мэдэгдэж байлаа.

 

Европын төрийн тэргүүнүүдтэй анх ярилцахдаа Зеленский "Та нар намайг амьдаар нь харж байгаа сүүлийн тохиолдол энэ байх" хэмээн Зеленский өгүүлсэн талаар Америкийн Вашингтон Пост сонин бичиж байлаа. Америкийн эрх баригчид Зеленскийг нүүлгэн шилжүүлэх санал тавихад Зеленский "надад такси биш зэвсэг хэрэгтэй" хэмээн хариулж байсан аж.

 

Зеленский 2023 оны эхээр мэдэгдэл хийхдээ амь насанд нь халдах оролдлогыг Украины тусгай албад таслан зогсоосон хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ ийм оролдлого олноор гарсан гэдэгт итгэх хэрэггүй хэмээж байв.

 

Зеленскийг хөнөөх оролдлогын талаарх мэдэгдэлд Оросын эрх баригчид ямар нэг тайлбар өгч байгаагүй. Гэхдээ түрэмгийлэл эхлэх үед Путин Украины цэргүүдэд хандан "эрх мэдлийг гартаа авах"-ыг уриалж, "Киевт эзэн сууж, Украины ард түмнийг бүгдийг нь барьцаалсан хар тамхичид, неонацистуудтай ярьснаас та нартай ярилцсан нь илүү хялбар байх" хэмээж байв. 

 

Ийнхүү Израилийн Ерөнхий сайд асан Беннет Путин Зеленскийг хөнөөхгүй гэж амласан талаар ярьсны дараа Украины эрх баригчид Путинд итгэх хэрэггүй хэмээн мэдэгдсэн байна. 

 

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба "өмнө нь Путин Крымийг эзлэн түрэмгийлэхгүй, Минскийн хэлэлцээг зөрчихгүй, Украин руу довтлохгүй хэмээн амлаж байлаа, гэсэн ч энэ бүгдийг тэр л хийсэн. Битгий хуурт, тэр бол мэргэжлийн худалч. Тэр ямар нэг юм хийхгүй гэж амлах бүртээ түүнийгээ хийхээр хэдийнэ төлөвлөчихсөн байдаг" хэмээн Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Беннет: Энхийн хэлэлцээний 17 хувилбар байсан 

 

Беннет энэхүү ярилцлагадаа Орос, Украины хэлэлцээрийн талаар ч ярьсан байна. Түүний өгүүлснээр, 2022 оны тавдугаар сард Орос, Украины хэлэлцээ тасалдах хүртэл талууд энхийн хэлэлцээний 17 хувилбарыг бэлтгэсэн байсан гэнэ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гал зогсоох талаар хэлэлцэхэд бэлэн байсан ч Украин улс Барууны орнуудын шахалтаар хэлэлцээрээс гарсан гэж Беннет мэдэгджээ. 

 

"Бидэнд хэлэлцээрийн 17-18 хувилбар байсан. Машид нууцалсан учраас өнөөг хүртэл нэг ч хувилбар нийтэд дэлгэгдээгүй" хэмээн Беннет ярьсан байна.

 

Түүний өгүүлснээр, Оростой хэлэлцээ хийх саналыг Зеленский өөрөө Беннетэд тавьсан гэнэ.

 

"Зеленский надруу утасдаад, Путинтэй холбогдохыг хүссэн. Тухайн үед өөрийг нь хөнөөх гэж байгаа гэдэгт Зеленский итгэлтэй байсан юм" хэмээн Беннет өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, гал зогсоох талаар тохиролцох боломж бий гэж Владимир Путин үзэж байсан тул Беннет зуучлагчийн үүргийг өөр дээрээ авсан гэнэ. Харин эцсийн дүнд барууны орнууд "илүү шийдэмжгий байр суурь эзлэхээр шийдсэн" аж.

 

"Миний бодож байгаагаар, барууныхан тохиролцох биш харин цаашид ч Путинийг ниргэх нь зүйтэй гэж шийдсэн" хэмээн Беннет өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путлерийн үгээр үг хийж ерөөсөө болохгүй, үргэлж худлаа хэлдэг. Өөр нэг ажиглагдсан юм нь маш өш санадаг нэг өөдгүй зантай. Багадаа жаргал үзээгүй, бусдад дээрэлхүүлж явсан ул мөр нь үүгээр илэрдэг байх.
2023-02-06
AZHAR ABDULLAHI:
DR.BOB Powerful love Spells that are harmless and protect you from all evil spirits and bring back ex-lover. Call/WhatsApp: +2349153314547 Am Azhar Abdullahi, With so much joy in my heart, I am here to express myself about how DR BOB saved my Relationship from Breakup. My Boyfriend and I were having some misunderstandings and it was tearing our Relationship apart to the extent my Boyfriend was seeking a Breakup. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across DR BOB details and about how he has helped a lot of people by restoring their relationships. I contacted DR BOB and in less than 48 hours my Boyfriend cancelled the Idea of Breakup. Now I and my Boyfriend live together in peace and harmony all thanks to DR BOB for saving my Relationship from breaking up. Contact Info!! Call/WhatsApp: +2349153314547 Email: foreverspellcast49@gmail.com
2023-02-06
AZHAR ABDULLAHI:
DR.BOB Powerful love Spells that are harmless and protect you from all evil spirits and bring back ex-lover. Call/WhatsApp: +2349153314547 Am Azhar Abdullahi, With so much joy in my heart, I am here to express myself about how DR BOB saved my Relationship from Breakup. My Boyfriend and I were having some misunderstandings and it was tearing our Relationship apart to the extent my Boyfriend was seeking a Breakup. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across DR BOB details and about how he has helped a lot of people by restoring their relationships. I contacted DR BOB and in less than 48 hours my Boyfriend cancelled the Idea of Breakup. Now I and my Boyfriend live together in peace and harmony all thanks to DR BOB for saving my Relationship from breaking up. Contact Info!! Call/WhatsApp: +2349153314547 Email: foreverspellcast49@gmail.com
2023-02-06