SM энтертайнмент энэ жил гурван шинэ хамтлаг дэбют хийлгэнэ

БНСУ-ын алдарт "SM" энтертайнмент 2023 онд нийт гурван шинэ хамтлаг дэбют хийнэ гэдгийг зарлав. Тэрбээр шинэ охидын хамтлаг, хөвгүүдийн хамтлаг, NCT Tokyo багтаж байгаа юм.
SM энтертайнментын мэдэгдэлд:
“Манай энтертайнментад 3000 гаруй продюсер, дуу зохиогчид бий. Тэднийг нэг компанид нэгтгэвэл уран бүтээлийн үйлдвэрлэл илүү хурдацтай болно. Энэ жилийн төлөвлөгөө их олон хүнд итгэл найдвар төрүүлэх болно. Та бүхэн минь хүлээж байгаарай" гэв.
Хамтлагаас гадна нэг соло уран бүтээлч дэбют хийх төлөвлөгөөтэй ба дуучин нь виртуаль айдол байх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ