Энэ сарын 01-ний өдөр буюу өчигдөр СХД-ийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан хэрэг гарсан.
Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, хүүхдийн хөл дайрсан гэх приус маркийн автомашины жолоочийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.