Оскар 2023: Найруулагч Стивен Спилберг дээд амжилт тогтоов
Стивен Спилберг 2023 оны 95 дах удаагийн Оскарт дахин шинэ дээд амжилтын эзэн болов.
Найруулагч Стивен Спилберг сүүлийн зургаан жил дараалан Оскарын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн цорын ганц хүнээр тодорлоо.
Стивен Спилберг нь Америкийн кино найруулагч, киноны зохиолч, продюсер, редактор бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн амжилттай найруулагчдын нэг юм. Оскарын гурван удаагийн шагналт чадварлаг нэгэн юм.
Өнгөрсөн жил түүний бүтээсэн 11 дэх кино шилдэг кино бүтээлийн төрөлд нэр дэвшсэн явдал юм. Урьд өмнө нэг хүний бүтээсэн ийм олон кино Оскарын шилдэг кино бүтээлийн төрөлд нэр дэвшиж байгаагүй ажээ. Тус жилийн наадамд Спилбергийн “West Side Story” нийт долоон төрөлд нэр дэвшсэн юм.
95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 12-ны Ням гарагт 20:00 ET/17:00 PT ABC сувгаар гарах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ