БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн XXIV бүгд хурлаар төрийн нууцыг хамгаалахад чиглэгдсэн шинэ хуулийг баталсан талаар Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
Систем, эмх журам тогтоох замаар "үндэсний аюулгүй байдлыг хангах, социалист бүтээн байгуулалтыг хөгжүүлэхэд дэмжлэг" үзүүлэх нь төрийн нууцыг хамгаалах хуулийн гол зорилго гэнэ. Гэхдээ төрийн нууцад чухам юу хамаарах талаар хуульд тусгаагүй байна.
Харин Өмнөд Солонгосын ажиглагчдын үзэж байгаагаар энэ хууль нь эдийн засгийн хүндхэн асуудалтай тулгарсан энэ үед төрийн хяналт, сахилга батыг улам чангаруулахад чиглэгдсэн аж. Энэ нь Ким Жон Уны дэглэм "нийгмийн дэг журмыг бэхжүүлэх" гэсэн ээлжит алхам гэж БНСУ-ын Хоёр Солонгосын нэгдлийн яам үзжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |