АНУ тэргүүтэй барууны орнууд Украиныг тулааны талбарт хүч нэмэхэд нь зориулж орчин үеийн танкуудыг нийлүүлэхээр болсон. Үүний араас Украины тал сөнөөгч онгоц шаардлагатай хэмээн мэдэгдсэн бөгөөд харин барууны орнууд онгоц илгээвэл сөргөлдөөнд шууд татагдан оролцоно гэж болгоомжилсны улмаас энэ хүсэлтэд хариу өгөхгүй байгаа юм.
Харин Британи Украин руу сөнөөгч илгээж болзошгүй байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Учир нь Их Британи цаашдаа сөнөөгч онгоц нийлүүлэхийг үгүйсгэхгүй гэсэн агуулга бүхий мэдэгдлийг тус улсын Ерөнхий сайд Риши Сунак хийжээ.
"Бид хэрхэн туславал дээр талаар Украины нөхөдтэйгээ байнга ярилцаж, хэлэлцэж байгаа. Гэхдээ сөнөөгч онгоцны тухайд гэвэл энэ нь тун нарийн машин, хүмүүсийг сургахад жил биш юмаа гэхэд олон сар шаардагдана" хэмээн Риши Сунак ТalkTV-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Өмнө нь Батлан хамгаалахын сайд Бен Уоллес мэдэгдэл хийхдээ сөнөөгч онгоц өгөхгүй гэж шууд мэдэгдээгүй, харин нисэгчдийг бэлдэхэд хугацаа орно хэмээж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |