Дуучин Бейонсе долоон жилийн дараа аялан тоглолтоо хийхээр болжээ
Алдарт дуучин Бейонсе долоон жилийн дараа дэлхийн анхны аялан тоглолтоо хийх болсноо мэдэгдлээ.
Түүний аялан тоглолт ирэх тавдугаар сард Европт аялан тоглолтоо эхэлж, есдүгээр сард Хойд Америкт дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэв. Бейонсе 2022 оны долдугаар сард "Break My Soul" дууг багтаасан долоо дахь "Renaissance" гэх цомгоо гаргасан. Уг цомогт багтсан бүтээлүүд тус тоглолтын үеэр дахин эгшиглэнэ гэсэн юм. Энэхүү цомог нь “Грэмми”-гийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолын есөн номинацид нэр дэвшээд буй.
Өнгөрсөн сард Бейонсе Дубай хотноо “Atlantis The Royal” шоунд нэг цагийн үзүүлбэрийг 35 сая ам.доллароор үзүүлсэн байна. Тэрбээр хамгийн сүүлд 2019 онд Дубайн тайзнаа тоглож байсан юм. Энэхүү хувийн тоглолтыг Арабын Нэгдсэн Эмират улсад байрлах "Atlantis The Royal" тансаг зочид буудлын цогцолборын нээлтэд зориулан зохион байгуулсан юм. Үүний дараагаар удалгүй дэлхийгээр аялан тоглолтоо хийнэ гэсэн нь олон хүний хүлээлт, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломж олгох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ