УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын гишүүд но-той ноцтой баримтууд дэлгэгдэж, эхнээсээ бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгч эхэлсэн байна.
Энэ долоо хоногийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ээжийнхээ эрүүл мэндэд анхаарах шаардлагатай гэжээ. Мөн бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ ч дурьджээ. Г.Занданшатарын ангийнхны хувьд байсхийгээд л ард түмний боломжийг хулгайлсан асуудлаар хуулийн байгууллагад дуудагдаж байгаа. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат юм. Түүнийг прокурорын байгууллагаас яллагагчаар татах тухай бичиг аль хэдийн бэлэн болсон учир ийнхүү гишүүний бүрэн эрхээ хүлээлгэн өгөхөөс өөр аргагүйд хүрсэн гэх мэдээлэл байгаа юм.
Түүний араас бүрэн эрхээсээ татгалзах гишүүд хэн хэн бэ?
АТГ-аас зарласнаар УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайн хэрэгнүүд хэмээсэн. Нэр зарласан даруйд гишүүд "Би буруугүй, нэр төрөө сэргээлгэнэ" хэмээсэн ч одоогоор тэднийг буруугүй гэх мэдэгдлийг хуулийн байгууллагаас өгөөгүй байна.
Тэгвэл эдгээрээс гадна энэ удаагийн парламентад нүүрсний хулгайн асуудлаар хэд хэдэн гишүүн шалгагдаж байгаа нь тодорхой болоод байна. Тэдний нэг Ж.Мөнхбат. Түүнийг шалгаж эхэлсэн учраас ийнхүү бүрэн эрхээсээ хүртэл татгалзахад хүрсэн нь тодорхой асуудал. Тэгвэл түүний араас оны өмнө ХНХ-ын сайд болж дээлээ давхарласан Т.Аюурсайханыг "явуулахаар" болсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналыг өнөөдөр хэлэлцэхээр болжээ. Түүний хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар өөрийн найз, хамтрагч Баттулгын Ганхуягийг дэд даргаар томилсноос эхлэн нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон тухай эх сурвалж мэдээлж буй. Нийтэд ил болсон мэдээллээр нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан Т.Аюурсайханы хамаарал бүхий НАЙМАН хүн холбогдоод байгаа аж. Ямартай ч өнөөдөр Т.Аюурсайханыг яллагдагчаар татаж, хилийн хориг тавих асуудлыг шүүх хэлэлцэхээр болсон байна.
П.ГОО