Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНУ Оросыг дайн зогсоовол Украины нутгийн 20 хувийг өгөх санал тавьжээ
2023-02-03

АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Уильям Бернс өнгөрсөн сард Орос, Украинд энхийн төлөвлөгөө танилцуулсан гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Швейцарын  Neue Zurcher Zeitung сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийн ажиллагааг зогсоовол Украины газар нутгийн 20 хувийг Орост өгөх санал тавьсан гэнэ. Харин Украин, Орос энэ төлөвлөгөөг хүлээн аваагүй аж.

 

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачилгаар, Тагнуулын төв газрын тэргүүнд үүрэг өгч, энхийн төлөвлөгөөг танилцуулсан гэж Neue Zurcher Zeitung сонин бичсэн байна. Сонинд өгүүлснээр, нэгдүгээр сард Тагнуулын төв газрын тэргүүн Бернс нууцаар Москвад очжээ. Түүнийг нэгдүгээр сард Украинд нууцаар очиж, Зеленскийтэй уулзсан гэж өмнө нь Вашингтон Пост сонин мэдээлж байсан юм. 

 

Ийнхүү Зеленскийтэй уулзаж, Москвад нууцаар очих үеэрээ цэргийн ажиллагааг зогсоовол Украины нутгийн 20 хувийг өгөх санал тавьсан гэнэ. Харин сөргөлдөгч талууд энэ саналыг хүлээж аваагүй аж. Украины эрх баригчид газар нутгаа хуваахыг хүсээгүй бол Оросын эрх баригчид "ямар ч тохиолдолд урт хугацаандаа дайнд ялна" гэдэгтээ итгэлтэй байгаа тул саналыг хүлээж аваагүй гэж  NZZ сонин бичжээ. Ингээд энхийн төлөвлөгөө бүтэлгүйтмэгц Байден Украинд Абрамс танк өгөхөөр шийдсэн гэж сонины нийтлэлд онцолсон байна.

 

Энэ мэдээлэл гарсны дараа АНУ-ын Тагнуулын төв газрын нэрээ нууцалсан эх сурвалж Newsweek сонинд энэ мэдээллийг "ор үндэсгүй" хэмээсэн байна. Түүнчлэн АНУ-ын Аюулгүйн зөвлөлийн хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Шон Деветт дээрх мэдээллийг няцаасан бол Орос, Украины албаны этгээдүүд одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гүргэр 2 славян зөвшөөрөхгүй л дээ.. Укрианчууд нь - Сүүлчийн буриад цэргийг нь дуустал үзэлцэж газар нутгаа чөлөөлнө - гэж занацгааж байхад.. Нөгөө Орос нь -Ямар ч байсан Киевээс бусад газрыг нь эзэлж л таарна - гэж зөрүүдлээд байхад.
2023-02-03
Зочин:
Путин Гитлерийн эхлүүлсэн дайн Дэлхийн дайн болж даамжирах нь тодорхой боллоо. Муу нэртэй АНУ харин зохицуулж энх тайван тогтоох гэж оролдож дээ. Харин шуналтай Орос, гүргэр Украйн зөвшөөрсөнгүй нь харамсалтай
2023-02-03
Иргэн:
Ёстой л ор үндэсгүй мэдээлэл байна даа. Абрамсыг яагаад өгөх болсон шалтгаан нь ойлгомжтой шүү дээ.Герман леогаа өгөхгүй байсан уламаар Герман та нар абрамсаа өгвөл бид леогаа өгөхөд бэлэн байна гэсэнд байден аргагүй эрхэнд зөвшөөрсөн байдаг юм.
2023-02-03