Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Исфаханы халдлагад Иран Израилийг буруутгаж, өшөө авна гэж сүрдүүлэв
2023-02-03

Нэгдүгээр сарын 29-нд шилжих шөнө Ираны Исфаханд байх зэвсгийн үйлдвэрт дроноор цохилт өгсөн хэрэг гарсан. Энэ халдлагын ард Израиль байгаа гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн ч Ираны тал албан ёсоор хэн нэгнийг буруутгаагүй байсан юм. Харин пүрэв гарагт Ираны албан ёсны төлөөлөгч энэ талаар мэдэгдэл хийсэн байна. 

 

Тодруулбал, бямба гарагт болсон дроны халдлагад Израилийг буруутгаж байгаагаа НҮБ дэх Ираны элч Амир Саид Иравани мэдэгджээ. Түүний өгүүлснээр, "түрэмгийлэл үйлдэх гэсэн оролдлогын хариуцлагыг Израиль үүрэх" ёстойг нотлосон баримтууд Иранд байгаа аж. 

 

Нэгдүгээр сарын 29-ний шөнө Исфахан мужид байх Ираны цэргийн үйлдвэр дроны цохилтод өртсөн юм. Түүнчлэн Дорнод Азербайжан муж дахь моторын тосны томоохон үйлдвэр болон Ираны баруун хэсэгт байх Дизфуль хотын агаарын бааз халдлагад өртөж байв. Эдгээр объектууд нь пуужин үйлдвэрлэлтэй холбоотой тул халдлагын бай болсон гэж шинжээчид үзэж байлаа. 

 

Энэ цохилтын улмаас учирсан гэмтэл хохирол бага байсан гэж Иран мэдэгдэж байгаа бол Израилийн хэвлэлүүд барууны тусгай албадаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ бүх дрон байгаа оносон хэмээн онцолж байна. 

 

Өнгөрсөн долоо хоногт болсон энэ үйл явдалтай холбоотойгоор Израиль ямар ч тайлбар өгөөгүй, хэргийг няцаагаагүйн дээр батлаагүй байсан юм. Харин Ираны хувьд энэ дронуудыг Израилиас хөөргөсөн гэдэгт итгэлтэй байгаа мөн Израилийн аливаа хууль бус үйлдэл, заналхийлэлд шийдэмгий хариу өгөх эрхтэй гэж НҮБ дэх Ираны төлөөлөгч мэдэгджээ. 

 

Улмаар Амир Саид Иравани НҮБ-ын Ерөнхий нарийн бичигт илгээсэн захидалдаа цэргийн үйлдвэрт дроноор цохилт өгсөн явдлыг Израилийн зүгээс хийсэн "алан хядах ажиллагаа үйлдэх гэсэн оролдлого" хэмээн нэрлэсэн байна. Гэхдээ үүнийг батлан ямар нотлогоо Иранд байгаа талаар тодорхой өгүүлээгүй аж. Мөн шаардлагатай гэж үзсэн нөхцөлд Иран энэ үйлдлийн хариуг өгөх эрхтэй хэмээн цохон тэмдэглэжээ. 

 

Америкийн хэвлэлүүд нэрээ нууцласан албан тушаалтнуудаас иш татан мэдээлэхдээ чухамхүү Израиль дроны цохилт өгсөн хэмээн баталж байгаа юм. Энэ нь батлагдвал 12 дугаар сарын сүүлээр эмхлэн байгуулагдсан, Биньямин Нетаньяхугийн удирдлагатай Израилийн шинэ Засгийн газраас явуулсан, Ираны цэргийн объектуудын эсрэг анхны халдлага болно.

 

Нетаньяху мягмар гарагт CNN агентлагт ярилцлага өгөхдөө Исфаханд Израиль цохилт өгсөн гэх мэдээллийг батлаагүй, няцаагаагүй ч Израиль улс Иран дахь зэвсгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн эсрэг алхам хийсэн хэмээж байв.

 

"Тодорхой ажиллагааны талаар би хэзээ ч мэдээлэл тараадаггүй. Ойрх Дорнодод ямар нэг зүйл дэлбэрэх бүрт Израилийг буруутгадаг. Заримдаа үнэхээр ч түүнийг бид хийсэн байдаг, харин заримдаа үгүй" хэмээн Нетаньяху мэдэгдэж байлаа.

 

Сүүлийн жилүүдэд Израиль, Ираны хооронд болж буй үйл явдлуудыг шинжээчид "сүүдрийн дайн" хэмээн нэрлэж байгаа бөгөөд объект, дэд бүтэц, иргэд рүү байсгээд л халдлага болж, үүний хариуцлагыг хэн ч хүлээхгүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
АНУ зэвсгийн наймаагаа дэлгэрүүлэхийн тулд гадаадад дайн өдөөдөг.
2023-02-03
del:
Avah heregtei
2023-02-03