АНУ-ын Төрийн департамент хүний эрхийн салбарын зүтгэлтнүүдэд жил бүр олгодог Global Human Rights Defender Awards шагналыг энэ онд хүртэх хүмүүсийг тодруулсан талаар SCMP сонин мэдээлжээ.
Энэ удаагийн 10 шагналтны нэгээр Хятадын идэвхтэн, хүний эрхийг хамгаалагч Дин Жяси тодорсон байна. Тэрбээр "Иргэний шинэ хөдөлгөөн"-д 10 жилийн өмнө нэгдсэнээр хүний эрхийн төлөө тэмцэгч болсон аж.
Дин Жясигийн нэгдсэн хөдөлгөөн нь орон нутгийн сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийг дэмжиж, авлигатай тэмцэн, хүүхдүүдэд боловсролын тэгш хүртээмжийг шаарддаг гэнэ. 2013 оноос хойш Дин удаа дараа шоронд орсон бөгөөд 2021 онд түүнийг төрийн эрх мэдлийг ганхуулсан хэмээн буруутгаж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |