АНУ-ын зүгээс аливаа байдлаар цэргийн өдөөн хатгалга гаргавал Хойд Солонгос "хамгийн хатуу хариу арга хэмжээ"-г авна гэж мэдэгджээ.
"АНУ-ын зүгээс аливаа цэргийн оролдлого гаргавал БНАСАУ цөмийн зэвсгийг цөмийн зэвсгээр, өргөн цар хүрээтэй сөргөлдөөнийг мөн түүгээр гэсэн зарчмаар хатуу арга хэмжээ авна" хэмээн Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэнийг Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
Ийнхүү сүрдүүлэх болсон нь АНУ-ын Батлан хамгаалахын сайдын мэдэгдэлтэй холбоотой аж. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нэгдүгээр сарын 31-ний өдөр Өмнөд Солонгост айлчлах үеэрээ Өмнөд Солонгост тавдахь үеийн үл үзэгдэгч сөнөөгч онгоцууд, цөмийн тээвэрлэгчид зэрэг стратегийн зэвсгийг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |