Австрали улс II Элизабетийн хөргийг мөнгөн дэвсгэрт дээрээс авах шийдвэр гаргажээ. Энэ улсын тавтын долларын дэвсгэрт дээр Их Британийн хатан хаан II Элизабетийн хөрөнгө байдаг бөгөөд Австралийн иргэд шаардсаны дагуу энэ дэвсгэртийг солихоор болсон гэж тус улсын Төв банк мэдэгдсэнийг Financial Times дамжуулсан байна.
Нх сурвалжийн мэдээлснээр, шинэ тавтын дэвсгэртийг анхны уугуул австраличуудын соёл, түүхийг шингээсэн дизайнтай гаргах гэнэ. Харин дэвсгэртийн нөгөө талд Австралийн парламент дүрслэгдсэн хэвээр байх аж. Түүнчлэн мөнгөн дэвсгэрт дээр шинэ хаан III Чарльзын хөргийг ч байршуулахгүй байхаар шийджээ.
Австралийн тавтын дэвсгэртийг өөрчлөх талаар Төв банк Засгийн газартайгаа зөвлөлдсөн, хэдэн жилийн дараа энэ шийдвэр хэрэгжих юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |