Лхагва гарагийн үдэш Оросын армийн өгсөн цохилтын үеэр нэг пуужин Краматорск дахь орон сууцны барилгыг оносны улмаас олон хүн гэмтэж бэртсэн талаар Донецк мужийн цагдаагийн газар мэдээлжээ.
Пуужин орон сууцны барилга оносны улмаас гурван хүн амиа алдаж, 20 хүн гэмтэж бэртсэн байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цохилт өгсөн газарт мөрдөн шалгах шуурхай 11 бүлэг, тэсрэх төхөөрөмжийн мэргэжилтнүүд, кинонологчид, эмч, эргүүлийн цагдаа болон бусад холбогдох албаныхан ажилалж байгаа гэж Донецкийн цагдаагийн газар мэдээлжээ.
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлснээр Оросын арми "Искандер-К" пуужингаар харвасан байна. Энэ цохилтын улмаас найман орон сууц эвдэрснээс нэг нь бүрэн нурсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |