Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Михаил Саакашвили өөрийг нь Украинд оршуулахыг гэрээсэлжээ
2023-02-02

Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили өөрийг нь Украинд оршуулахыг захьжээ. Тэрбээр шүүх хуралд оролцох үеэрээ ийм мэдэгдэл хийсэн талаар ТАСС  агентлаг мэдээлжээ. 

 

Тодруулбал, түүний эрүүл мэндтэй холбоотойгоор суллах эсэх асуудлыг шийдэх, хоёрдугаар сарын нэгний өдөр болсон хурлын үеэр Саакашвили Оростой хийж буй дайнд Украин ялах хүртэл амьд байж чадахгүй бол Украинд оршуулахыг хүссэн байна. 

 

"Манай ялалтад би итгэж байна. Гэхдээ тун ойрхон байгаа энэ ялалт хүртэл би амьд байж чадахгүй бол миний зүрх Киевт оршуулагдах ёстой. Зүрх сэтгэл минь Украинд хамаатай" хэмээн Саакашвили украин хэлээр мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн тэрбээр "im ukrainian" буюу "Би украин хүн" гэсэн бичигтэй футболка өмссөн байсан бөгөөд эрүүл мэндийн байдлаа харуулахын тулд футболкаа сөхөн, гэдсээ харуулжээ. Саакашвили нэг жил хоригдох хугацаандаа 60 кг турсан ч Гүржийн эрх баригчид түүнийг чөлөөлөгдөхийн тулд заль зохиож байгаа хэмээн үзсээр байгаа аж. 

 

Энд дуулгахад, Гүрж, Украины улс төрч Саакашвили 2004-2013 онуудад Гүржийн ерөнхийлөгчийн албыг хоёронтаа хашиж байсан. Гүржийн Ерөнхийлөгчийн албанаас буусныхаа дараахан энэ улсыг орхин явсан бөгөөд түүнийг Гүржийн эрх баригчид эрүүгийн хэрэгт буруутган, эрэн сурвалжил эхэлсэн юм. Саакашвили 2014 онд болсон Украины Евромайдан болон төр солигдох явцыг ихээхэн дэмжиж байгаад 2015 онд Украины Одесс мужийн захиргааны дарга, Украины Ерөнхийлөгч Петр Порощенкогийн зөвлөх болж байв. Порошенкогийн шийдвэрээр түүнд Украины иргэншил бэлэглэж, Саакашвили Гүржийн иргэншлээс татгалзаж байлаа. 

 

2016 онд тэрбээр албан тушаалаа орхиж, Петр Порошенкогийн эсрэг тэмцлийн тэргүүлэгч болсон юм. Улмаар 2017 онд Порошенкогийн зарлигаар түүнийг Украины иргэншлээс хасаж, 2018 оны хоёрдугаар сард Украины нутгаас албадан гаргаж байв. Түүнээс хойш Нидерландад амьдарч байсан түүнд Ерөнхийлөгч Зеленский 2019 онд дахин Украины иргэншил олгосон. Харин 2021 онд Михаил Саакашвили Гүржид эргэн очсоныхоо дараа Гүржид төрийн эргэлт зохион байгуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан юм. Түүнд зургаан жилийн хорих ял оноосны дараа биеийн байдал нь муудсан бөгөөд шоронд тамлаж, хордуулахыг завдсан гэж Саакашвили мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин