Өнгөрсөн онд олон нийтийн дунд хүчээ авч, маш олон хүнийг санхүүгийн эрсдэл оруулсан зүйл бол КОЙН. Энэ төрлийн бизнес борооны дараах мөөг шиг л олширсон. Эдгээрээс хамгийн олон хүнээс хөрөнгө татсан нь IHC.
Анх тухайн компанийг О.Мөнхжин, Эрхэмээ, Б.Гантиг болон комедиан Б.Идэр-Од нар хамтран байгуулж, олон нийтэд таниулсан. Гэвч удалгүй Б.Идэр-Од тус компанийн эзэмшигчээс хасагдсан байдаг. Харин сүүлийн өдрүүдэд тус компанийн хохирогчид нэгдэн, IHC-гийн эздэд хариуцлага тооцохыг шаардаж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр О.Мөнхжингийн гэр, албан байгууллагад нэгжлэг хийсэн.
Мөн энэ мэдээлэлтэй зэрэгцэн Б.Идэр-Одыг Австрали Улсын иргэн болж иргэншлээ сольж байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархлаа. Тэгвэл энэ мэдээллийг холбогдох албаны хүнээс тодруулахад "Б.Идэр-Од гэх хүнээс иргэншлээ солиулахаар хүсэлт ирүүлээгүй" гэх мэдээллийг өглөө. Түүний хувьд өнгөрөгч оны гуравдугаар сард Австрали улсад суралцахаар явсан юм.
П.ГОО
Уншиж байна |