Лиса 20 тэрбум төгрөгөөр тансаг зэрэглэлийн хаус худалдан авчээ
2023-02-02

 

БНСУ-ын алдарт охидын BLACKPINK-ийн гишүүн Лиса "Seonbuk-dong" дүүрэгт хоёр давхар, гурван өрөө хаусыг 7.5 тэрбум вон буюу 20 тэрбум төгрөгөөр дээд зэрэглэлийн тансаг хаус худалдан авчээ.

 

 

Уг хотхон нь тусгай хамгаалалттай бөгөөд Солонгосын тэргүүн баячууд амьдардаг байна. Мөн цаашлаад Солонгосын хамгийн баян, нөлөө бүхий хүмүүсийн төлөөлөл болсон хүмүүсийн амьдардаг дүүрэг гэнэ. Тухайбал "Lotte" корпорацийн ерөнхийлөгч Shin Kyuk Ho, оддоос жүжигчин Lee Seung Gi, Bae Yong Joon зэрэг баячуудаар хүрээлсэн хотхон аж.

 

 

Лиса худалдан авах гэрээгээ 2022 оны долдугаар сард байгуулж, төлөлтөө 2023 оны нэгдүгээр сард хийж дуусгасан байна. Түүнийг Солонгост байшин авч байгаа тул гэрээгээ сунгаж Солонгостоо үлдэхээр шийдсэн бололтой хэмээн ярьж байна.

Shuud.mn
Сонин хачин
энэ хэнд хэрэгтэй мэдээ вэ,сэтгүүлчинцэр минь, зөвхөн өөрийнхөө амьдралыг бод, хүний хөрөнгө рүү бүү шуналт
2023-02-02