Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Их Британид үндэсний хэмжээний ажил хаялтад хагас сая ажилтан нэгджээ
2023-02-02

Их Британид сүүлийн арван жилд тохиож байгаагүй өргөн цар хүрээтэй ажил хаялт үргэлжилж байна. Үндэсний хэмжээний энэ ажил хаялтад хагас сая ажилтан нэгдсэн гэж Британийн Үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдсэнийг France Press агентлаг дамжуулжээ. 

 

Иргэд олноор ажил ахях болсон нь инфляцийн өсөлттэй холбоотой бөгөөд эсэргүүцэлд оролцогчид хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин нэмэхийг шаардаж байгаа аж. 

 

"Багш нарын цалинг нэмэх ёстой. Боловсролд ихээхэн санхүүжилт хийх ёстой гэж би бодож байна. Хүүхдүүдэд сайн боловсрол олгохын тулд хоёр багшаас биш 20 багшаас сонгодог байх ёстой. Үүний тулд боловсон хүчин их, өрсөлдөөн ч их байх ёстой юм" хэмээн жагсаалд оролцогч, боловсролын байгууллагын төлөөлөл сэтгүүлчдэд ярьжээ. 

 

Их Британид ажил хаялтын улмаас олон мянган дунд сургуулийг хааж, их дээд сургуулиудад лекц тасалдаж, нийтийн тээврийн үйл ажиллагаа доголдон, олон нислэг цуцлагдаж, хойшлон, төмөр замын хөдөлгөөн хэсэгчлэн тасалдсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
британчууд өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байж украйнд туслана, ану негрүүдийнхээ асуудлыг үийдэж чадахгүй байж мөн туслана, хөгшин европ өөрсдийгөө яая гэж байж украйнд туслана, монголчуудыг өөрсдийгөө яая гэж байж бусдын хэрэгт оролцоно, сайхан байнаа
2023-02-02