Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар эрдэс баялгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн одон медаль гардуулж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар Геологи, уул уурхайн яамны орлогч сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Ренчинхандад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
Зөвлөх инженер Т.Цэнд
Эрдэнэдрийлинг ХХК-ийн зөвлөх У.Борчулуун
Эрдэнэт үйлдвэрийн уулын инженер, баяжуулагч асан Ш.Гэзэгт
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн бутлах, тээвэрлэх хэсгийн дарга асан Л.Баяраа
Гавьяат уурхайчин цолоор
База ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Батаа
Энержи Ресурс ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж
УУХҮЯ-ны мэргэжлийн зөвлөлийн гишүүн Л.Даваацэдэв
Хүдэр Эрдэнэ ХХК-ийн зөвлөх Ч.Энхбаяр
МАК ХХК-ийн оператор Х.Гантөмөр
Шинжлэх ухаан гавьяат зүтгэлэн цолоор
ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн профессор С.Жаргалан нарыг шагналаа.
Уншиж байна |