Эстонид Украины Ерөнхийлөгч Зеленскийн хөшөөг босгожээ. Энэ хөшөөг АНУ-д байх Эрх чөлөөний хөшөөний хэлбэрээр элсээр босгосон гэж Эстонийн Ерөнхий сайд Твиттер хуудсандаа бичсэн байна.
Эстонийн засгийн газар болон ард түмэн нь Украиныг дэмжих тал дээр эргэж буцахгүй, үүний баталгааг хаанаас ч харж болно хэмээн Эстонийн Ерөнхий сайд Кая Каллас бичээд, элсээр хийсэн хөшөөний зургийг нийтэлжээ. Түүний өгүүлснээр Тырва хотын оршин суугчид "Эрх чөлөөний цэцэрлэгт хүрээлэн"-г бүтээсэн бөгөөд энэ хүрээлэнд Володимир Зеленскийн элсэн баримлыг босгосон байна.
Тырва хотод нээсэн энэ цэцэрлэгт хүрээлэн нь бүхэлдээ Украинд зориулагджээ. Хүрээлэнд босгосон, Украины Ерөнхийлөгчийн баримлыг Эрх чөлөөний хөшөөний хэлбэрээр бүтээсэн бөгөөд баруун гар нь бамбар барихын оронд нударга зангидсан байгаагаар дүрсэлсэн байна. Харин зүүн гарт нь бамбай байгаагаар бүтээжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |