Гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн II гудамжинд оршин суудаг иргэн М-нь 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ.
Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй учраас 02 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Онцгой байдлдын газарт эрэн хайх хүсэлт хүргүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн хамтран иргэн М /19 настай, эмэгтэй/-г 02 дугаар сарын 01-ний өдрийн 13:25 цагаас эхлэн Бугат сумын Улаантолгой багийн “Шинэ даваа” гэдэг газрааас Өлгий сумын Хөх толгой багийн “Хүрэн зуух”, “Цагаан-Эрэг”, “Алтан-Өлгий” гэдэг газруудад нийт 148 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс эрлийн ажиллагааг өнөөдөр 10.00 цагт дахин эхлүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ