Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар хүн амын амьжиргааны 2023 оны доод түвшинг тогтоожээ. Ингэхдээ Улаанбаатарт хамгийн өндөр буюу 313 400 төгрөгөөр тогтоосон байна. Үүний дараа Хангайн бүс 282 500 төгрөг бол баруун бүс 274 400 төгрөг байна.
Харин зүүн бүсийн гурван аймагт хамгийн бага буюу 271 800 төгрөгөөр амьжиргааны доод түвшинг тогтоожээ.