"Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагаас "Авлигын төсөөллийн индекс 2022" сэдвээр мэдээлэл өглөө. Энэ жилийн хувьд судалгаанд нийт 200 гаруй орноос 180 улсыг хамруулсан байна.
"Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагын тэргүүн Л.Төр-Од
"Манай улсад 1998 онд анхны судалгааг хийж байхад гурван эх сурвалжтай байсан бол энэ удаад найман эх сурвалжтай болсон гэв. Жил өнгөрөх тусам хамрагдах улсын тоо нэмэгддэг ба 2017 оноос хойш тогтвортой өссөөр өдгөө 180 улс хамрагдаж байгаа юм.
Тус улс орнуудын оноо нь их тусмаа авлига бага байна гэсэн үг юм. Оноо нь буурах тусмаа авилгал их байх юм. Улс орнуудаас авлига бага улсуудын тоонд Дани, Шинэ Зеланд, Финланд, Норвеги зэрэг улс орж байна. Харин Ази номхон далайн улсад хоёрхон улс буюу Шинэ Зеланд, Сингапурт авлига хамгийн бага дүнтэй гарсан байгаа юм.
Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг улсад авилгын түвшин буурсан байна. 2022 онд Монгол Улс анх удаа хоёр оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал 33 оноогоор 180 орноос 116-д жагссан гэв.
Авлигын төсөөллийн индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин дэлхийн 180 гаруй орныг хамруулан АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгт үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон, тодорхой аргачлалаар индексийг тооцон 0-100 онооны хооронд тодорхойлдог.
Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн гурван онд дараалан хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгдэж байгаа юм.
Уншиж байна |