АНУ HAWC хөтөлбөрийн хүрээнд дуунаас хэт хурдан пуужингийн анхдагч хувилбарыг дахин амжилттай туршсан талаар Пентагон мэдээлснийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
"HAWC хөтөлбөрийн дагуу дуунаас хэт хурдан пуужингийн анхдагч хувилбарын нислэгийн дахин нэг туршилтыг амжилттай гүйцэтгэлээ" хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны Судалгааны төслийн газрын мэдээлэлд өгүүлсэн байна. Туршилтын явцад бүхий л зорилтууд биелэгдсэн гэж онцолжээ. Lockheed Martin корпорацийн бүтээсэн пуужин 5 Мах буюу цагт 6,1 мянган км хурдтай нисэж, 18 км өндөрт 483 км замыг туулсан байна.
HAWC хөтөлбөрийн хүрээнд анх 2021 оны есдүгээр сард энэ пуужинг туршсан бөгөөд өнгөрсөн оны долоодугаар сард гурав дахь туршилтыг амжилттай хийж байв. Тухайн үед пуужинг, F-18 сөнөөгч-бөмбөгдөгч онгоцноос харваж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |