Өнгөрсөн оны төгсгөлд нийслэлд өнөөдөр цас цэвэрлэх жижиг оврын машиныг нэг бүрийг 125 сая төгрөгөөр худалдан авсан асуудал нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Гадаадын онлайн худалдааны үнээс хэд дахин өндөр өртөгөөр нийслэлд нийлүүлэгдсэн ийнхүү шүүмжлэл дагуулсан юм. Уг цас цэвэрлэгээний гэх машиныг техникийн үзүүлэлт багтаамж зэргийг нь харгалзсан гэх албаны хүмүүсийн тайлбараар асуудал намжсан.
Тэгвэл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг ХОЁР тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хог тээврийн машин худалдан авах тендер зарласан байна. Нийт төсөвт өртгөөс НЭГ тэрбум 150 сая төгрөгөөр бараа үйлчилгээ худалдан авах тендерийн эздийг оны өмнө сонгон шалгаруулсан бол энэ удаад 850 сая төгрөгөөр хоёр ширхэг хогны машин худалдан авах аж. Гэхдээ хэмжээ, үзүүлэлт ямар байх талаар дурьдагдаагүй байна.
Анхаарал татаж байгаа зүйл нь хоёр жилийн өмнө нийслэлийн Хан-Уул дүүрэг хог тээврийн шахах төхөөрөмжтэй 8м3-н багтаамжтай сүүлийн үеийн тусгай зориулалтын автомашиныг нэг бүрийг 200 сая төгрөгөөр худалдан авч байв. Гэтэл СХД хоёр дахин нэмэгдсэн үнээр ямар нэг үзүүлэлт, шаардлага зарлалгүйгээр хог тээврийн машин худалдан авахаар ийнхүү тендер зарлажээ.
Уншиж байна |