Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна
2023-01-30

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавиад байна. Хуулийг санаачлагч, ЦХХХ-ны сайд Н.Учрал байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна.

 

 

Миний хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн хуулийн дагуу УИХ-аар хэлэлцүүлсэн. Процетурын алдаа гарсан, олон нийтийн байгууллагын санал шүүмжийг тусгаагүй, эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдүүдийн санал бодлыг тусгах шаардлагатай гэсэн Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлийг хүлээж авч байна.

 

Би үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй. Цахим залилан 99.8 хувиар өссөн. Цахим орчин дахь гэмт хэрэг 3.8 дахин нэмэгдсэн байна. Нэг жилийн дотор 18 тэрбум төгрөгийн хохирол учирсан тоон үзүүлэлт байгаа. Иргэдийн эрх ашгийг хамгаалах гэсэн эхний алхам нь энэ хууль. Цаашид бид иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлыг тасралтгүй явуулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

 

Мөн тэрбээр энэ хууль ямар ач холбогдолтой байсныг цаг хугацаа харуулж, гэрчилнэ гэдгийг хэлэв. 

Shuud.mn
Сонин хачин
Jaaaaa bossoo teneg bi ni buruu uym khiiijee urshuuguuree namaig gesen ug yu tee kkkkkkkkk
2023-01-31
зочин:
Учрал бол баян айлын толгой хоосон эрх танхил, тэнэг хүүхэд мөн гэдэг нь өдөр ирэх бүр улам тодорсоор байна.
2023-01-31
Хүний эрх,цахим залилгаар халхавч хийсэн хог:
Ухралт,ЗГ чинь жагсаал цуглаан ,сошёлын амыг барих шоронжуулах Хуулиа Хүний эрх ,цахим гэмт хэрэг гэгчээр Халхавчилж батлуулах гж улайрч бга.Хүнийэрх,цахим гэмт хэрэг чнь өөр хуулиудаар зохицуулагдаж бгаа.Залилан хуурч мэхлэх хүн хог Занд чнь Хууртахгүй шүү.Үмхийрёэн хуулиа аваад тонилж үз.
2023-01-30