БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны комиссын хэрэг эрхлэх газрын тэргүүн Ван И Москвад айлчилна гэж Ведомости мэдээлжээ. Энэ айлчлал хоёрдугаар сарын 20-оор болно гэж эх сурвалж мэдээлсэн бөгөөд айлчлалын товын талаарх тодорхой мэдээлэл гараагүй байгаа аж.
Ведомости сонинд мэдээлэл өгсөн нэг эх сурвалжийн өгүүлснээр, Ван И Москвад айлчлах үеэр түүнийг Владимир Путин хүлээн авч уулзаж магадгүй гэнэ. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн оролцоотойгоор айлчлалын хөтөлбөрийг боловсруулж байгаа аж. Ван И БНХАУ-ын дарга Ши Жинпиний Москвад хийх айлчлалын бэлтгэлийн асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлжээ.
ВАН И 2013-2022 оны хооронд Хятадын Гадаад хэргийн сайдын алба хашсан. Одоо түүнийг АНУ-д элчин сайд байсан Цинь Ган орлож, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |