Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Ерөнхийлөгч асан Х.Баттулга гурван хүүхэдтэйгээ хамт гэрчээр дуудагдлаа
2023-01-30

Хөгжлийн банкийг хянан шалгах  УИХ-ын түр хорооноос тус банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгтэй дүйцэх зээл, түүний зарцуулалтын талаарх шинжээчийн тайланг сонсож, холбогдох гэрчүүдээс асуулт асуусан сонсголыг зохион байгуулсан.

 

 

Хоёр дахь удаагийн сонсгол 02 дугаар сарын 06-ны даваа гаригаас эхэлнэ. Тус сонсголоор гурван асуудал хэлэлцэнэ гэдгийг Түр хорооны дарга Б.Энхбаяр хэллээ.

 

1.Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтүүд, зөвлөмжийн үр дүн: Үүнтэй холбогдуулан 21 албан тушаалтныг гэрчээр дуудна.

Гэрчүүд:

 

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

-Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар

-Монголбанк, Хөгжлийн банкны удирдлагууд

 

2.Хөгжлийн банкны охин компани болох "Ди Би Эм Лизинг" ХХК-иас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлт: Санхүүгийн түрээстэй холбоотой 10 орчим хэлцлийг хэлэлцэж, 35 гэрчийг дуудна.

 

3. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багц: 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн 350 орчим төсөл, арга хэмжээний үр дүнг сонсоно. Гэрчүүд:

 

-Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр

-БХБЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Р.Эрдэнбүрэн

-Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эрдэнэ

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг

-ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяа

-Түмэн Хишигтэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин нарын 43 гэрчийг дуудна.

 

Түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар: УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн дагуу гэрч мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгөх, санаатайгаар зайлсхийвэл хариуцлага хүлээхээр тэмдэглэлд гарын үсэг зурж байгаа. Албан тушаалтныг Төрийн албаны хуулийн дагуу ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Иргэдийн хувьд санаатайгаар зайлсхийх эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд Зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөр торгоно. 

 

Гэрчүүдээс бол түр хорооны хурал тасалдах хэмжээнд хүрвэл түр хороо хуралдаж, тэр хүмүүсийг зарлаж, захиргааны арга хэмжээ авахуулах асуудлыг ярих ёстой. 

Shuud.mn
Сонин хачин
МАШ ЯАРАЛТАЙ : 51261526 - руу залгаад Б.Энхбаяр гишүүний газрын хуулийг эсэргүүцэж саналаа өгөөрэй манайхаан ?
2023-01-30
Huurhun ymaa
2023-01-30