Дуучин Сэм Кимийн аав АНУ-д буудуулж амиа алджээ

Өчигдөр АНУ-д дуучин, ая зохиогч Сэм Кимийн аавыг зэвсэгт дээрэмчин цээжин тусдаа буудуулсан талаар мэдээллүүд гарч эхэлжээ. Харин уг үйл явдал нь энэ сарын 13-нд Вашингтоны Өмнөд Сиэтл дэх терияки ресторанд болсон байна. Дээрэмчид мөнгө хулгайлах үедээ Сэмийн аав Хан Сү Ким рүү буудан хэргийн газраас зугтаасан байна. Ингэснээр Хан Сү Ким эмнэлэгт хүргэгдсэн боловч харамсалтай нь шархаа даалгүй нас баржээ.
Оршуулах ёслол 24-ний орой Сиэтл хотын нэгэн сүмд болсон бөгөөд Сэм Ким ээждээ зориулж бичсэн "Бүү санаа зов" дуугаа өөрчилж ёслолын үеэр аавдаа зориулж дуулжээ.
Энэхүү хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслах зорилгоор тэдний гэр бүлийн найз нь "GoFundMe" хандивын аян өрнүүлж 80.283 орчим ам.доллар цуглуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ