2020 оны зунаас эхэлсэн Ардчилсан намын хагарал үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт АН-ын хэд хэдэн фракциуд нэгдэн ээлжит намын даргын сонгуулийг зохион байгуулсан. Сонгуулийн дүнгээр Л.Гантөмөр намын даргаар сонгогдсон. Энэ үйл явцын дараа С.Эрдэнийн талаас энэ сонгууль хууль бус хэмээн зарласан.
Улмаар өнгөрсөн лхагва гарагт С.Эрдэнийн талын АН-ын хуралдан намын даргын сонгууль зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэ дагуу өчигдөр нэр дэвшигчдээ бүртгэсэн байна.
Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд:
1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүллээ.
С.Эрдэнийн АН-аас өгч байгаа мэдээллээр "Дүрмийн дагуу нэр дэвшигчдээс хамгийн олон санал буюу оноо авсан нэр дэвшигчийг Ардчилсан намын Их хурлаас батламжилсан тогтоол гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргана" гэлээ. Санал хураалтыг цахимаар явуулах юм.