Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
АТҮТ-ийн үйл ажиллагаа гологдож, С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ
2023-01-26

Өнгөрсөн оны төгсгөлөөс олон нийтийн анхаарлын төвд нүүрсний хулгайн хэргийг шалгах үйл явц үргэлжилж байна.

 

 

АТГ-аас өчигдөр өгсөн мэдээллээр 15 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо 7 яллагдагч хоригдож байна. 19 хүнийг улсын хилээр гарахыг хориглож, 5 хүний албан үүргийг түдгэлзүүлж, 35 яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд нь 13 851 252 359 төгрөгийг хахууль болгон авсан байж болзошгүй нь тогтоогдоод байгаа талаар мэдээлэв. 

 


Ийнхүү нүүрсний хулгайг илрүүлэх үйл явц үргэлжилсээр байна. Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортыг тойрсон хууль бус асуудлуудыг шийдвэрлэхээр гаргасан бас нэг шийдвэр бол С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгохоор болсон юм. Өмнө нь С зөвшөөрлийн бичилтийг Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн үндэсний төв, олголтыг Боомтын үндэсний зөвлөл хийж ирсэн. Гэвч Автотээврийн үндэсний төв нь улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгоход хээл хахууль авсан гэх хэрэг мандав.

 

Оны өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр АТҮТ-ийн удирдлагуудыг авлигадсан компаниудын нэрийг зарласан. Х.Нямбаатар сайдын зарласан компаниудын дийлэнх нь ХЯТАД эзэнтэй. Нэг үгээр шалгагдаж байгаа Авто тээврийн үндэсний төвийн 30 гаруй албан тушаалтнууд хятад эзэдтэй компаниудаас авлига авч улс хоорондын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг олгосон байж болзошгүй байгаа юм. Нэгэнт хээл хахуулийн хэрэг мандаж  АТҮТ-ийн удирдах албаныхан Төрийн үйл ажиллагааг өөрийнхөө халаасыг түнтийлгэх хэрэгсэл болгосон учир үйл ажиллагааг нь өөр компани руу шилжүүлэхээс аргагүйд хүрэв.

 

Тодруулбал, Засгийн газраас Монгол Улс, БНХАУ хооронд олон улсын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгодог байхаар шийдвэрлэв. Нэгэнт хариуцсан газар нь ажлаа хийж чадахгүй төрийн үйл ажиллагааг хээл хахуулын хэрэгсэл болгосон учир энэ оноос С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ

 

“Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар бол Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ДАНХАР бүтэцтэй байгууллага. Гэвч ганцхан нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан тус байгууллагаас 30 гаруй албан тушаалтнууд шалгагдаж байна.

 

Тус төв нь чиг үүргийнхээ хүрээнд 10 гаруй үйл ажиллагааг ард иргэдэд хүргэдэг. Тэгвэл тэд эдгээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ асуудалгүй, авлигагүй ард иргэдэд хүргэж чаддаг уу гэх асуулт урган гараад байна. Учир нь тус төвийн албан тушаалтнууд нь авлигын хэрэгт холбогдож байгаа нь эхний удаагийнх биш. Удаа дараа давтагдсан. Иймээс тэднийг чадамжгүй гэж үзэн үйл ажиллагааг нь өөр компанид шилжүүлэхэд хүрч байна.   Нэг үгээр авлигын үүр уурхай болсон тус газрыг цаашид С зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж чадахгүй, чадамжгүй гэж үзсэн хэрэг л дээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
цагдаад нэгтгээд татан буулгаач дээ
2023-01-27
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich
2023-01-26