Японд цас их орсны улмаас 400 нислэгийг цуцалжээ

Японд хэт их цас орсны улмаас дотоодын 397 нислэгийг цуцалжээ. Түүнчлэн арав гаруй авто замыг хэсэгчлэн хаасан тул зорчих хөдөлгөөнд хүндрэл учирсан талаар Kyodo мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, төмөр замын компани Хоншю мужийн зарим хэсгүүд дэх хурдын галт тэрэгний хөдөлгөөнийг лхагва гараг дуустал зогсоожээ. Цаг агаар муудсаны улмаас нэг хүн амиа алдаж, 13 хүн бэртэж гэмтсэн гэнэ.
Япон тэнгисийн эрэг орчмын нутгуудад нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн их цас орсон бөгөөд цаг агаар муудаж, замаар зорчиход хүндрэлтэй болсон тул олон километр үргэлжилсэн түгжрэл үүсчээ. Өнөөдөр Японд 60-80 см тунадас орохын дээр эрс хүйтэрнэ гэж цаг уурчид анхааруулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ