Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Хойд Солонгосын нийслэлд тав хоногийн хөл хорио тогтоожээ
2023-01-25

Хойд Солонгосын нийслэл Пхеньянд томуу, амьсгалын замын вирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдсэний улмаас тав хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ. Энэ талаар БНАСАУ-ын засгийн газрын мэдэгдлээс иш татан NK news мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хөл хорио нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх аж. Мэдэгдэлд томуу, томуу төст өвчин тархсан гэж мээдэлсэн харин коронавирусийн халдвар гэсэн үг байгаагүй гэнэ. Хөл хорио тогтоосон үед оршин суугчдыг гэрээс гарахыг хориглож, өдөрт хэдэн удаа халуунаа хэмжихийг үүрэг болгожээ. 

 

Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш Хойд Солонгос хилээ хааж, коронавирусийн халдвар огт бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж байлаа. Улмаар 2022 оны дөрөвдүгээр сард л анх удаа ковид гарсныг албан ёсоор зарлаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин