Хуульч, өмгөөлөгч Г.Балжмаа Хархүүгийн Мандахбаяртай холбоотой асуудлаар хэвлэлд хандлаа. Түүний зүгээс хэвлэлийн хурлын эхэнд "Та бүхнийг хүлээлгэсэндээ хүлцэл өчье. Би Х.Мандбаяр гэдэг хүнээс айгаад Төв аймагт хоночихоод ирлээ" гэсэн юм.
Тэрбээр "Х.Мандахбаяр гэдэг хүнтэй 2018 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Энэ гэрээгээс миний зүгээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл дээр зөвлөгөө мэдээлэл өгөх, сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөх хууль зүйн зөвлөгөө өгөх ажил хийхээр гэрээ хийсэн. Мөн Зөрчлийн тухай хуулиас "Гүтгэх" заалтыг хасуулах заалтыг хүчингүй болгохтой холбоотой асуудлаар хамтрахаар болсон. Гэрээний дагуу Х.Мандахбаярын зүгээс надад магистрын төлбөр, хоёр өрөө байр, цалин өгөх үүрэг хүлээсэн. Гэвч 2020 оны 12 дугаар сард өгнө гэсэн байраа өгөөгүй. Өнөөдрийг хүртэл энэ хүн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээгээ цуцлах хүсэлтээ өгсөн. Мөн өмгөөлөгчөөр намайг ажиллуулж байгаа хирнээ, өмгөөлөгчөөсөө нууж нотлох баримтуудыг өгөх асуудал гаргасан. Мөн миний зааврын дагуу өмгөөлөл хууль зүйн туслалцаагаа үзүүл гэсэн шаардлага тавьсан.
Иймээс миний бие Эрүүгийн хуулийн 13 зүйлийн 14 дүгээр заалт, Иргэний хуулийн 21 зүйлийн 1 дүгээр заалтын дагуу гомдол гаргаж байгаа мэдэгдье. Намайг өчигдөр ажлын байрнаас маань гаргасан. Миний ТАВАН жилийн хөдөлмөрийг мөлжсөн" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |