АНУ-ын эрх баригчид Украин уру 30 орчим М1Abrams танк илгээх эсэх талаар хэлэлцэж байгаа аж. Энэ талаар Америкийн захиргааны нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Роlitico дамжуулжээ.
АНУ Украин руу М1 Абрамс танк илгээх төлөвлөгөөнийхөө талаар тус улсын эрх баригчид энэ долоо хоногт зарлаж магадгүй гэж мягмар гарагт The Wall Street Journal сонин мэдээлж байлаа. ХБНГУ-тай хийсэн тохиролцооны хүрээнд АНУ Украинд Абрамс танк нийлүүлж магадгүй бөгөөд энэ тохиролцоонд тусгаснаар Герман улс Украинд цөөн тооны Leopard2 танк нийлүүлэх үүрэг хүлээжээ. Улмаар Германы эрх баригчид нэг ротын Leopard2 танкуудыг Украинд нийлүүлэхээр шийдсэн гэж Der Spiegel сонин мягмар гарагт мэдээлсэн юм.
M1 Abrams нь АНУ-ын Зэвсэгт хүчний байлдааны үндсэн танк бөгөөд 1980 оноос хойш энэ улсын зэвсэглэлд багтсан. АНУ-д M1Abrams танк 2600 орчим байдаг бол 3450 танкийг хадгалж байгаа аж.
Харин Leopard 2 нь Германы байлдааны үндсэн танк юм. Австри, Унгар, Польш, Норвеги, Швед, Швейцар, Испани, Дани, Грек, Финляндын зэвсэглэлд байдаг. Энэ такийг 1979 оноос эхлэн ашиглаж байгаа бөгөөд нийт 3,6 мянган ийм танк үйлдвэрээс гарчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |