Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
УИХ-ын даргын Монголбанкны удирдлагуудад өгсөн чиглэл
2023-01-25

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өчигдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын хамтаар Монголбанкны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэлийг өглөө.

 

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө. Түүнчлэн экспортыг дэмжих замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, цаашлаад үнийн өсөлт, инфляцийг сааруулах боломжтойг дурдаад Монголбанкны энэ оны бодлого, хөтөлбөрүүд экспортыг дэмжихэд чиглэх хэрэгтэй гэдгийг сануулав.

 

 

Тэрбээр, дэлхийн эдийн засгийн төлөв байдалд зарим эерэг өөрчлөлтүүд гарч байна. БНХАУ цар тахлын хязгаарлалтын бодлогоо өөрчилсөн. Үүнтэй уялдаатайгаар Монголбанк энэ оны эдийн засгийн гол төсөөллүүдээ яаралтай шинэчилж танилцуулах хэрэгтэй хэмээгээд бодлогын зорилтоо экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх замаар иргэдийн бухимдлын үндэс болоод байгаа үнийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай байгааг онцолсон.

 

 

Мөн цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт туссан ажлын байрыг хадгалж, экспортыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн зарцуулалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө. Үүнээс гадна Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилт буюу арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох замаар олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх үйл явцад анхаарч ажиллахыг сануулаад Монголбанк, удирдлагын баг бүхэлдээ сахилга хариуцлагаа сайжруулахыг анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-26
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-26
Энэ гахай мөнгө төг мэдэх үү?
2023-01-25
ГАРЦ:
20ix nayd
2023-01-25