Украины Ерөнхийлөгчийн захиргааны орлогч дарга Кирилл Тимошенко албан тушаалаасаа огцорчээ. Тэрбээр халагдах өргөдлийнхөө зургийг нэгдүгээр сарын 24-ний өглөө Телеграм хуудсандаа нийтлэсэн байна.
Кирилл Тимошенког ажлаас нь чөлөөлөх тушаалд Украины Ерөнхийлөгч Зеленский гарын үсэг зурсан гэж Эрх чөлөө радио мэдээлжээ.
Үүнээс өмнө Зеленский хууль сахиулах байгууллагуудын дунд боловсон хүчний өөрчлөлт хийнэ хэмээн мэдэгдэж байлаа. Энэ өөрчлөлтөөр Кирилл Тимошенко, Сумск, Днепропетровск, Запорож, Херсон мужуудын цэргийн захиргааны тэргүүнүүд халагдана гэж "Украины үнэн" сонин мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |