Оросын иргэд хилээр автомашинтай гарахдаа өдөр, цаг захиалдаг болох хуулийн төслийг Төрийн дум хэлэлцэж байгаа гэнэ. Шинэ журам гуравдугаар сарын нэгний өдрөөс үйлчилнэ гэж Интерфакс мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Төрийн дум "Авто зам болон замын үйл ажиллагааны тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ өөрчлөлтөөр Оросын хилийг авто тээврийн хэрэгсэлтэйгээр нэвтрэх тохиолдолд урьдаас өдөр, цаг захиалах ёстой болох аж.
Оросын хилээр автомашинтай нэвтрэхийн тулд өдөр, цаг захиалах энэ журам Оросын төдийгүй гадаадын иргэд, иргэншилгүй этгээдүүд ч хамаарах аж. Нэмэлт өөрчлөлт тусгасан, хилээр нэвтрэх журмыг Засгийн газар тогтоох юм байна.
Энэ хуулийг Төрийн дум батласан нөхцөлд гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн үйлчилнэ гэж Интерфакс мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |