Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Шархад, Баянхошууны 10 мянган айлыг орон сууцжуулна
2023-01-24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо.

 

 

Тухайлбал, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг  дэд төвүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа төслийг зохицуулагч Б.Болд-Эрдэнэ танилцуулав.

 

Төсөл долоон жилийн хугацаанд таван үе шаттай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд гэр хорооллын 100 га талбарт 10,000 айлыг орон сууцжуулах юм. Нэгдүгээр үе шат нь 2022-2024 он хүртэл хэрэгжих бөгөөд Баянхошуу дэд төвийн чөлөөлөлт хийсэн газарт 260 айлын, Шархад дэд төвд 400 айлын орон сууц барих төлөвлөлтийг боловсруулжээ.

 

Хотын дарга одоо байгаа бодит нөхцөл байдлыг харж, бодитоор төлөвлөж, нийслэлд өр үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэйг сануулж, хариуцлагатай байж, эргээд эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг онцолж байлаа. Мөн дахин танилцуулахыг үүрэг болгов.

Shuud.mn
Сонин хачин
Нармандах:
Орон сууцжуулах нь сайхан санаа боловч өнөөдрийн эрчим хүчний хангамжийн талаас нь харвал үнэхээр хоосон санаа гэдгийг цахилгаан эрчим хүчний тасалдал, доголдлоос харж болно. Энэ асуудал огт хойшлошгүй, нэн түрүүний ээлжийн шийдэх асуудал гэдгийг нийт иргэддээ ойлгуулах нь бас чухал байна. Орон сууц нэхэх нь нэг хэрэг, дулаан цахилгааны хангамжгүй хөндий хүйтэн байр бол гэрээс долоон дор шүү дээ.
2023-01-25
Bardam am. Shaldan guyanuud.
2023-01-24
Үнэн болов уу?:
Улс төрчдийн дараагийн том үлгэр үү, сонгуулийн үлгэр үү?
2023-01-24
Нэг л их худлаа төсөл гэж мөнгө шаасан гарууд... чадах юм нэгээхэн ч үгүй...
2023-01-24
urdah ajlaa hiitsgee ta nar Barilgiin biznest shunaj Ulsiin Mungu idmeer baina uu. Tsirkiig hulgailsan, LRT gej hulgai yariad baisan, Autobusan deer yasan bol?
2023-01-24
Зочин:
Худлаа шаах юм
2023-01-24