Хоёр настайдаа өөрөө уншиж сурсан хүү алдарт Менсагийн хамгийн залуу гишүүн болжээ
Долоон хэлээр уншиж, тоолж чаддаг Тедди Хоббс гэх дөрвөн настай бяцхан хүү Менсагийн хамгийн залуу гишүүн болжээ.
Менса бол iQ нь 98 ба түүнээс дээш хувийн чадамжтай хүмүүсийг хүлээж авдаг дэлхийн хамгийн том IQ нийгэмлэг юм. Үүнд оюуны өндөр чадамжтай буюу 130-аас дээш IQ-тай, нийт хүмүүсийн зөвхөн хоёр хувь нь л орох боломжтой байдаг гэнэ.
Тедди хоёр настайгаасаа зурагт үзэж, таблетаараа тоглож байхдаа хэний ч туслалцаагүй уншиж сурсан байна. Хүүгийн ээж Хоббс хэлэхдээ, Тедди дөнгөж хоёр настайдаа хүүхдийн суваг үзэж, дууны үгийг хуулж бичсээр байгаад уншаад сурчихсан. Тэрбээр Уэльс, Франц, Испани, Герман зэрэг хэлээр 100 хүртэл тоолж чаддаг. Нэг өдөр миний хүү таблетаараа юм үзэж байгаад миний мэдэхгүй хэлээр яриад эхэлсэн. Би түүнээс юу болохыг асуухад тэр "Ээж ээ, би Мандарин хэлээр тоолж байна гэж хэлээд гайхшируулж билээ" гэв.
Теддигийн аав ээж хоёр хүүгийнхээ энэхүү чадварыг батлах гэж мэргэжилтнүүдээр шалгуулахыг хүссэн байв. Хүү Стэнфордын Бинетийн шалгалтад 160-аас 139 оноо авч, насандаа бол 99,5 хувьтай тэнцэж Менсад элссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ