Сарны хуанлиар шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр гэмт галт зэвсэг ашиглан олон хүнийг буудаж, 11 хүнийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт АНУ-ын Калифорни мужид гарсан. Олон хүн хөнөөсөн хэрэг энэ мужид дахин гарчээ.
АВС телевизийн мэдээлснээр, АНУ-ын Калифорни мужийн Халф-Мун Бэй хотод мөөгний ферм болон авто тээврийн компанид зэвсэгт этгээд долоон хүнийг буудан хороожээ. Хэргийг үйлдсэн сэжигтэн нь 67 настай Жао Чан Ли гэгч бөгөөд тэрбээр хятад ажилчдыг хөнөөсөн байна.
Энэ хэрэг нь нэгдүгээр сарын 22-ны өдөр Монтерей-Парк хотод Хятад шинэ жилийг тэмдэглэх үеэр гарсан гэмт хэрэгтэй адил байгаа юм. Монтерей-Паркад гарсан хэргийн улмаас мөн л ази хүмүүс амиа алдсан байна.
Хоёрхон өдрийн дотор цуврал аймшигт хэрэг гарсантай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Байден Конгресст хандан зэвсгийн хуулийг чангатгахыг уриалжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |