Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Монтерей-парк хотод зэвсэгт этгээд сарны хуанлиар шинэ оны баярыг тэмдэглэхээр цугласан олон руу гал нээж, 11 хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан.
Зэвсэгт этгээд хэрэг үйлдсэний дараа хоёр дахь танхимд орж дахин хүмүүсийг буудахаас сэргийлэн нэгэн эр гэмт этгээдийг зогсоож, бууг нь булааж байгаа бичлэгийг NBC телевиз үзүүлжээ.
Монтерей-паркад олон хүнийг хөнөөсөн этгээдийн зэвсгийг булаан авсан эрийг Брэндон Цэй гэх бөгөөд өдгөө 26 настай энэ залууг хэвлэлийнхэн "баатар" хэмээн нэрлэж байна.
Бичлэг дээр танхимын үүдний хэсэгт зэвсэг булаацалдан ноцолдож буй хоёр эр гарах аж. Энэ хэрэг дөрвөн минут орчим үргэлжлэх бөгөөд дараа нь гэмт этгээд зугтсан байна. Брэндон Цэйгийн энэ үйлдэл дахин олон хүний амь хөнөөхөөс сэргийлсэн баатарлаг үйлдэл байсан гэж хэвлэлүүд бичжээ.
Хэргийг үйлдсэн этгээд нь 72 настай Ху Кан Тран гэгч байсан бөгөөд түүний цогцосыг бүхээгтэй машинаас олсон юм. Цагдаагийнхан түүнийг хэрэг үйлдсэнийхээ дараа амиа хорлосон хэмээн мэдээлсэн бөгөөд баярын үеэр олон хүнийг хөнөөсөн хэрэг үйлдэх сэдлийн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа аж.
АНУ-ын Монтерей-парк хотод гэмт этгээд галт зэвсэг ашиглан 10 хүнийг хөнөөжээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |